Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “МООД” Болдоо нэрээр олонд танигдсан Б.Болдыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орон тооны бус Үндэсний зөвлөлийн дэд даргаар томилов. Ерөнхий сайд Н.Учрал энэ талаар “Өнгөрсөн таван жил зам тээврийн ослоор 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтжээ. Бараг 10 цаг тутамд нэг хүүхэд зам тээврийн ослоос болж хохирч байна. Эрх бүхий байгууллагууд нь жил бүр нөлөөллийн аян хийж төсөв зарцуулдаг ч үр дүн гарахгүй байна. Тийм учраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орон тооны бус Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сэргээж байна. Үндэсний зөвлөл хоёр дэд даргатай үйл ажиллагаа явуулна. Нэг нь хуулиар Зам тээврийн сайд ажиллана. Нөгөө дэд даргаар Б.Болд буюу та бидний мэддэгээр “Моод Болдоо”-г томиллоо” гэсэн юм. Тэрбээр олон нийтийн сүлжээнд нийгмийн орчныг сайжруулах, жижиг алхмаар өөрчлөлт хийх санаачилгаараа олонд танигдсан нэгэн. Түүний хувьд программист мэргэжилтэй бөгөөд өмнө нь СӨХ-ны даргаар ажиллаж байжээ.
Таны сэтгэгдэл
63
А. Номин-Эрдэнэ
Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.
437 нийтлэл
Холбоотой мэдээ
Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.12/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам…
2026.08.12