нийгэм

26 байршилд хичээлийн хэрэгслийн худалдаа болж байна

Таны сэтгэгдэл

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2026-2027 оны хичээлийн шинэ жилийг угтан сурагч, оюутан, эцэг эхчүүдэд зориулсан “Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа”-г уламжлал нээсэн. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа нь иргэдийн цаг завийг хэмнэх, түгжрэлийг бууруулах болон хичээлийн бэлтгэлийг нэг дороос төвөггүй хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн 26 байршилд төрөлжин гарч байна.

Энэ сарын 01-ний өдрөөс эхлэн төвийн Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа гарсан бол нэмэлтээр бусад дүүргүүдэд 15-наас эхлэн гарах юм.

Иймд, эцэг эхчүүд харьяа дүүргийнхээ хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаагаар  дамжуулан үйлчлүүлэх боломжтой юм.

42
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

433 нийтлэл

Сэтгэгдэл бичих