Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17-г наймдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 28-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулна. Хурлын үеэр Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар, Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжны уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг дээрх хугацаанд хязгаарлана.
Монгол Улсад болох уг хурал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох учир Нарантуул, Дүнжингаравын замын уулзварыг ирэх даваа гарагаас эхлэн 12 хоногийн турш хаана.