Эдийн засаг

Монголын экспорт 12.2 тэрбум ам.долларт хүрэв

Таны сэтгэгдэл

2026 оны эхний долоон сарын дүнгээр Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 5.1 тэрбум ам.доллар буюу 36.1 хувиар өссөн гэж Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас мэдээлэв.

Мөн экспортын дүн импортын дүнгээс 5 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ.

Монгол Улс энэ оны долоодугаар сарын байдлаар экспортод 12.2 тэрбум ам долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин 3.1 тонн алт экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 34 хувиар, 10.9 мянган тонн малын мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар тус тус буурчээ.

32
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

418 нийтлэл

Сэтгэгдэл бичих