Жюү жицү-гийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. ДАШТ-ий “Duo System” төрөлд Монголын баг тамирчид амжилттай өрсөлдөн, мөнгөн болон хүрэл медаль хүртэж бахдам амжилтын эзэд боллоо.
А.Оргилмаа, Б.Сүнжидмаа /Thunder bjj academy/
Д.Ууганбаяр, Б.Өсөх-Ирээдүй /Thunder bjj academy/
“Duo System” нь жюү жицү-гийн хамгийн үзүүштэй төрлүүдийн нэг бөгөөд нэг багийн хоёр тамирчин бодит нөхцөлд үүсэх халдлагуудаас өөрийгөө хамгаалах техникүүдийг өндөр ур чадвар, уялдаа холбоо, хурд, нарийвчлалтайгаар үзүүлдгээрээ онцлогтой. Шүүгчид гүйцэтгэлийн бодит байдал, техник, хяналт, синхрон ажиллагаа болон үзүүлбэрийн чанарыг үнэлдэг.