нийгэм

Тээврийн хэрэгслийн шатахуун авах хуваарь

Таны сэтгэгдэл

Иргэд олон цагаар шатахуунд дугаарлаж буйг зохицуулахын тулд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штаб Улаанбаатарт хотод тодорхой хязгаарлалт тогтоох шийдвэрээ танилцууллаа.

Энэ дагуу тээврийн хэрэгслүүд улсын сүүлийн дугаарын тэгш, сондгой орноороо календарийн тэгш, сондгой өдрүүдэд хуваагдан шатахуун авахаар болж байна. Тухайлбал наймдугаар сарын 4-нд тэгш дугаартай тээврийн хэрэгсэл шатахуун авах боломжтой бол наймдугаар сарын 5-нд сондгой дугаартай тээврийн хэрэгслүүд шатахуун авах гэх мэтээр дээрх хуваарийг мөрдөнө. Түүнчлэн нэг удаад шатахуун авах дээд хэмжээ нь 50000 төгрөг байна. Харин зөөврийн саванд өгөхгүй.

Уг түр зохицуулалт нь төрийн тусгай чиг үүргийн байгууллагын машинд хамаарахгүй аж.

49
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

396 нийтлэл

Сэтгэгдэл бичих