Эдийн засаг

Агаарын тээврээр зорчигчдын тоо 8.2 хувиар өсжээ

Таны сэтгэгдэл

Энэ оны эхний хагас жилд агаарын тээврээр 1.2 сая зорчигч зорчсон байна. Зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 82 мянга буюу 8.2 хувиар өсжээ.

Үүнээс 948 мянган зорчигч буюу 82.5 хувь нь олон улсад, 201 мянган зорчигч буюу 17.5 хувь нь дотоодод зорчсон байна.

Зорчсон чиглэлээр нь харвал олон улсын нислэгт Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчид хамгийн их буюу 31.6 хувь, дотоодын нислэгт Улаанбаатар–Оюутолгой чиглэлийн зорчигчид хамгийн их буюу 81.6 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

13
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

403 нийтлэл

Сэтгэгдэл бичих