энтертаймент

Маргааш “БИЕ БИЕДЭЭ ТУСАХ ГЭРЭЛ” үзэсгэлэнгийн нээлт болно

Таны сэтгэгдэл

Монголын уран зургийн галерейд Улаанбаатар болон Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “БИЕ БИЕДЭЭ ТУСАХ ГЭРЭЛ” үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Гвангжу хотын Уран зургийн музейгээс хэрэгжүүлдэг “Соёлт хот Гвангжу” олон улсын үзэсгэлэн нь Гвангжугийн шилдэг уран бүтээлчдийн бүтээлийг хилийн чанадад сурталчлах зорилгоор 2015 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн.

Тус үзэсгэлэн нь БНХАУ-ын Гуанжоу, АНУ-ын Сан Антонио, ХБНГУ-ын Берлин, Япон улсын Фүкүока, Итали улсын Торино, Тайланд улсын Бангкок зэрэг дэлхийн олон хотод амжилттай зохион байгуулагдаж, Гвангжугийн орчин үеийн урлагийг олон улсын үзэгчдэд хүргэсэн түүхтэй. Эдгээр үзэсгэлэн нь тухайн орны урлагийн мэргэжилтнүүд болон урлаг сонирхогчдын анхаарлыг татаж, өндөр үнэлгээ, талархлыг хүлээхийн зэрэгцээ Гвангжу хотыг соёл, урлагийн бэлгэ тэмдэг болгон сурталчлахад чухал хувь нэмэр оруулсан юм. 2026 оны “Соёлт хот Гвангжу” үзэсгэлэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “БИЕ БИЕДЭЭ ТУСАХ ГЭРЭЛ” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.

Энэхүү үзэсгэлэнд Гвангжу хотын медиа арт болон инстоляцын чиглэлээр ажилладаг 6 уран бүтээлч, Монголын орчин үеийн дүрслэх урлагийн төлөөлөл болсон 6 уран бүтээлч оролцож, нийт 30 гаруй бүтээлээ дэлгэн толилуулна. Үзэсгэлэнд оролцож буй 12 уран бүтээлч нь өнөө цагийн нийгэм, соёлын өөрчлөлт, хотын өнгө төрх, хувь хүний дотоод ертөнцийг өөрсдийн уран бүтээлийн хэлээр илэрхийлжээ.

Тэд эгэл жирийн амьдралаас хувь хүнд гүн гүнзгий үлдсэн мөчүүд болон өөрийгөө танин мэдэхэд нөлөөлсөн сэдлүүдийг дүрслэн харуулсан байна. Шулуун шугамаар 2,176 км зайтай, нэг цагийн зөрүүтэй хоёр хотын уран бүтээлчид өөрсдийн дотоод ертөнцийн сонирхолтой түүхүүдийг ийнхүү дэлгэх гэж байна.

Үзэсгэлэнгийн хугацаа: 2026.06.03 – 2026.06.25

Нээлт: 2026.06.03-ны өдрийн 11:40 цагт

Хаяг: Монголын Уран зургийн галерей

27
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

331 нийтлэл

Сэтгэгдэл бичих