энтертаймент

Жүжигчин Б. Одончимэг бие даасан хоёр дахь уран бүтээлдээ продюсер болон гол дүрийг бүтээн ажиллаж байна

Таны сэтгэгдэл

“Донна филм” үүсгэн байгуулагч, жүжигчин Б. Одончимэг бие даасан хоёр дахь уран бүтээлдээ продюсер болон гол дүрийг бүтээн ажиллаж байна.

Энэ удаагийн уран бүтээл нь тайзны уран бүтээл аж. Жүжигчин Б. Одончимэг 2020 онд “Донна фильм”-ийн “Солонго үүл” дэлгэцийн бүтээлд анх удаа продюсер хийж, гол дүрд тоглосон туршлагатай.

Харин энэ удаа тайзны уран бүтээлд дахин Продюсер болон Гол дүрийг бүтээж байна. Шинэ уран бүтээл болох “Намайг дагуулаад яваач” жүжгийг А.Володины “Таван үдэш” зохиолоос сэдэвлэсэн бөгөөд энэхүү жүжгийн санааг жүжгийн туслах найруулагч болох Зоя- ын дүр дээр ажиллаж буй Т.Дашсурмаа ОХУ-ын ВГИК-т суралцаж төгсөж энэхүү зохиолыг санал болгон хамтдаа орчуулан, уншиж байхдаа шимтэн дурлаж гүн сэтгэгдэл төрснөөр уг бүтээлийг бодит болгохоор зориглосон байна.

Энэхүү жүжиг нь олон жилийн дараа дахин уулзсан эрэгтэй, эмэгтэй хоёрын хооронд өрнөх сэтгэлзүйн драм юм. Тэд таван үдшийн дотор цаг хугацаанд дарагдсан дурсамж, ганцаардал, хүний дотоод айдас, эргэлзээ, өнгөрсөн амьдрал, хэлж амжаагүй үгс, хоцорсон хайрын тухай нүүр тулан ярилцана.

“Өнгөрснөө хүлээн зөвшөөрөх үү, эсвэл дахин алдах уу” гэдэг асуулт гол дүрүүдийн өмнө ирнэ. Түүнчлэн уг жүжгийг орос найруулагч найруулж буй нь тайзны тавилт, уран сайхны шийдлийн хувьд илүү өвөрмөц өнгө аяс бүрдүүлж, үзэгчдэд шинэ мэдрэмж өгөх хүлээлтийг үүсгээд байнa

​​​​​​​

37
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

310 нийтлэл

Сэтгэгдэл бичих