улс төр

Х.Нямбаатар: Миний зургийг шатаавал шатаана биз, би ажлаа л хийе

Таны сэтгэгдэл

Хотын дарга Х.Нямбаатар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалантай үүсээд буй маргааныхаа талаар дараах тодруулгыг өгчээ.

“Ерөнхий сайд уржигдар Э.Бат-Амгалан бид хоёрыг дуудаж уулзсан. Сошиал хэрүүлээ болио л гэсэн. Би Баянзүрх дүүрэг дээр хүн жагсаагаад гүйгээд байгаа зүйл байхгүй. Өөрөө тийм үйлдлүүд хийгээд байгаа. Гэтэл би олигтой юм хийгээгүй. Ганц лайв л хийсэн. Өөр юу ч хийгээгүй биз дээ. Тэрийг өөрөөс нь асуух хэрэгтэй. Би дахиж хэрүүл, уруул хиймээргүй байна. Энэ хавар ажил их байна.

​​​​​​​

ТЭЦ-5-ын газар шорооны ажил эхэлчихсэн явж байна. Дамбадаржаагийн ДС мөн эхэлж байна. Тойрог хурдны зам гээд тусдаа ажил дөрөвдүгээр сард тендер нээгдэнэ. Тарамбай ч мөн адил дөрвөн сард тендер нь нээгдэнэ. Сэлбийн ажил овоо урагштай үргэлжилж байна.

Миний зургийг шатааж байгаа бичлэг явж байсан. Э.Бат-Амгалангийн эхнэрийнх нь дүү байна билээ. Цагдаад гомдол гаргаагүй. Шатаавал шатаана биз. Бөөлнө үү, яана уу дураараа л болог. Би урдах ажлаа л хийж явъя. Яагаад маргаан үүссэн болохыг би мэдэхгүй байна” гэлээ.

IFrame

41
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

304 нийтлэл

Сэтгэгдэл бичих