нийгэмОнцлох

Бидний мэдэхгүй далд “Садар самуун“

0

Сүүлийн жилүүдэд төсөөлөхөд ч бэрх харгис хэрцгий хэргүүд ар араасаа гарч нийгмийг цочроосоор…

Гуравхан сая хүн амтай, бидний хувьд хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, садар самуун хэргүүд хэрээс хэтэрч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бидэнд цөөн хэд нь мэдэгдддэг ч олон нийтэд мэдэгдээгүй энэ мэт гэмт хэргийн тохиолдол цөөнгүй байдаг аж

Хамгийн сүүлийн жишээг дурьдахад 10 дугаар сарын 2-ны өдөр буюу уржигдар цахим орчинд 19 нас орчим хоёр эмэгтэйг бүлэглэн хүчирхийлж улмаар тэднээр зугаагаа гарган тохуурхан даажигнаж буй бичлэг цахим орчинд тарсан юм. ЦЕГ-аас шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг саатуулаад байгаа билээ. Тэдгээр залуус өмнө нь хэд хэдэн удаагийн хэргээр цагдаагийн газарт бүртгэлтэй байсан нь ил болсон юм. Харин уг бичлэгт гарч буй охидын царай төрх тод харагдаж буй учир бичлэг олон нийтэд тарвал охидын ирээдүйд ямар ихээр хор хохирол авчирах нь ойлгомжтой.

Харин зарим фэйсбүүкийн группд “Бичлэг авах нь адд, коммент зэргээр бичлэгийг тараах үйл явцыг өөгшүүлж буй нь юм. Үүнийг өөгшүүлэх нэгэн байхад бичлэгийг авахыг хүсэгчдийн дийлэнхи хувь нь хохирогч болсон охидтой нас чацуутан залуус байх нь харамсмаар.

Энэ мэтээр далд хэлбэрийн садар самуун сүүлийн үед Монгол улсад хүчээ аваад буй юм. Тэгвэл үүн дээр нэмэн нэгэн жишээг дурьдахад “Swinger хосууд“ гэх группд групп секс хийх сонирхолтой хосууд цуглардаг гэнэ. Тэд энэ төрлийн сексд нэгнээ уриалах бөгөөд тохиролцоонд хүрсэн хосууд уулзаж шөнийг хамт өнгөрөөдөг хачирхалтай групп фэйсбүүк орчинд байх аж. Мөн “Машинтай гоё ах нарын холбоо“ зэрэг фэйсбүүк группүүд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг байна.

Энэ мэт далд хэлбэрийн садар самуун сурталчилагчдын нөлөөгөөр өнөөдөр Монгол улсад хүний санаанд багтамгүй харгис хэргүүд ар араасаа гарсаар байна. Цахим орчны зохистой хэрэглээг хэзээ Монголчууд бүрдүүлж чадах вэ? Эдгээр группууд ил байсаар байтал Цагдаагийн газраас яагаад арга хэмжээ авахгүй байна вэ?

www.Seen.mn 

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

Төрийн соёрхолт дуучин Д.Болд нохойндоо “Инстаграм“ хаяг нээж өгчээ

Өмнөх нийтлэл

МАН-ын бүлэг, УЗ Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэхээр 100 хувь дэмжлээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм