нийгэм

“Талх Чихэр” ХК-ийн Хуулийн зөвлөх И.Өлзийбаяр “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор энгэрээ мялаалаа

Таны сэтгэгдэл

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. 

“Талх Чихэр” ХК-ийн Хуулийн зөвлөх И.Өлзийбаяр “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор энгэрээ мялаалаа. Тэрбээр 2000 оноос хойш 26 жилийн турш (9490 өдөр) тус компанид хууль, эрх зүйн бодлого, гэрээ хэлцэл, компанийн засаглал, хөдөлмөрийн эрх зүй болон эрсдэлийн удирдлагын чиглэлээр тасралтгүй ажиллаж, байгууллагын үйл ажиллагааг хууль эрх зүйн хүрээнд тогтвортой, үр ашигтай явуулахад үнэтэй хувь нэмэр оруулсаар иржээ.

Түүний олон жилийн үнэнч, хариуцлагатай хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар, байгууллагын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг үнэлэн төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнасан нь хамт олны бахархал, залуу үеийнхэнд үлгэр дуурайлал болж байна.

69
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

272 нийтлэл

Сэтгэгдэл бичих