нийгэм

Герман дахь Монголын анхны улстөрч эмэгтэй гэдгээрээ танигдсан Солонго Тремл “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнууллаа

Таны сэтгэгдэл

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. 

Энэ үеэр Герман дахь Монголын анхны улстөрч эмэгтэй гэдгээрээ танигдсан Солонго Трем “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнууллаа. Түүний хувьд түр хугацаагаар Монголдоо ирээд байхдаа энэхүү шагналаа авч байгаа аж. Тэрбээр өмнө буюу 2022 онд мөн Ерөнхийлөгчийн зарлигаар АЛТАН ГАДАС одон хүртэж байсан билээ.

Солонго Тремлийн хувьд тэрбээр 2016 онд анх Герман Монгол хоёр улсын засгийн газрын хэмжээнд Залуу улс төрчдийн солилцоог эхлүүлсэн ба Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчдийн ивээл дор Европт буй Монгол залуучуудын оюуны хөрөнгө оруулалт 360 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ” Mongolei 4.0″ Эрдэм шинжилгээний хурлын гол санхүүг босгож зохион байгуулж байсан зэрэг хоёр улсын хоорондын харилцан хамааралтай олон ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

Нэмж сонирхуулахад, Германы улс төрд 10 гаруй жил зүтгэж буй Солонго Тремл ирэх хавар Бавари мужийн улс төрчдийн айлчлалыг Монголдоо зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Монголын холбогдох улс төрийн намуудтай уулзалт хийхээр товложээ.

83
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

272 нийтлэл

Сэтгэгдэл бичих