энтертаймент

Монголын циркчид нийслэлийн төв талбайд чуулна

Таны сэтгэгдэл

Дэлхийн циркчдийн өдрийг тохиолдуулан, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээнүүдийн Гран-при, Алт, Мөнгө, Хүрэл цомуудын эзэн, монголын циркийн уран бүтээлчид эх орондоо нэгдэж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд чуулах нь ээ.

Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт 2025 оны 04 дүгээр сарын 16-наас 22-ний өдрүүдэд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагуудад Д.Сүхбаатарын талбайд баригдсан том асарт үнэ төлбөргүй тоглож, итгэмээргүй гайхамшигт үзүүлбэрүүд, сургуультай амьтдын сэтгэл хөдөлгөм үзүүлбэрүүдийг толилуулах нь ээ.

Та бүхнийг “Улаанбаатар хотын циркийн өдрүүд”-ээр зочилж, гайхамшигт, сэтгэл хөдлөлийн ертөнцөд тавтай морилохыг хүсье.

Ингээд та бүхэндээ 3 хэсэг тоглолтод оролцох уран бүтээлчид, урлагийн үзүүлбэрүүдийн мэдээллийг хүргэе.

455
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл