Монголын хошин урлагийн шинэ өнгө төрх “Мөрөөдлийн театр“-ын хамт олон “Дундын бүсгүй“ шоу драмаа үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ.
Хошин шогийн нэгэн хэвийн баригдмал сэтгэлгээнээс ангижирч үргэлж шинийг эрэлхийлдэг тус хамт олон энэ удаад +18 төрөл жанраар шоу драмаа толилуулж байгаа билээ.
Тэд Монголын нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлсийг өөрсдийн жүжгээр дамжуулан ёгтлон харуулахыг зорьжээ. Жүжгийн найруулагчаар төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар ажилласан байна.
“Дундын бүсгүй“ шоу драм Аравдугаар сарын 3,4,5,6,7-ны өдрүүдэд “Тусгаар тогтнолын ордон“-нд 19:00 цагаас ердөө тав хоног тоглогдох юм байна.
Эрхэм уншигч та ухаарал баясал, инээд хөөрийг гоо зүйн сайхны хамт нэг дор таашаахыг хүсвэл Тусгаар тогтнолын ордонг зориорой.
Сэтгэгдэлүүд