спорт

Мэргэжлийн боксын халз тулаан өнөөдөр 18:00 цагт эхэлнэ

Таны сэтгэгдэл

“Erdenet cup-2024” мэргэжлийн боксын халз тулаан өнөөдөр Эрдэнэт хотноо “Хангарди” паласт 18:00 цаг эхэлнэ.

Мэргэжлийн боксын долоон жинд 14 тамирчин халз тулж, хурд хүчээ сорин өрсөлдөхөд бэлэн болоод байна. Мэргэжлийн боксын тамирчдын гал гарсан ширүүн тулаан, нүд гүйцэхгүй хурд, хүнд цохилт, уран нарийн тоглолтыг дэргэдээс нь үзэхийг хүсвэл зөвхөн өнөө орой ганцхан удаа болох “Erdenet cup-2024” тэмцээнийг зорин ирж, үзэхийг урьж байна.

Монголын нэгдмэл боксын холбооноос анх удаа зохион байгуулж буй “Erdenet сup-2024” мэргэжлийн боксын халз тулааны хамтран зохион байгуулагчаар Монголын боксын холбоо, их спортыг дэмжигчээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “MNB Спорт” суваг, “Unival” студи хамтран ажиллаж байна.

514
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл