Театрын урлагаар дамжуулан хүүхэд, өсвөр үед соёлын боловсрол олгох, гоо зүйн мэдлэг эзэмшүүлэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, дуу хоолой, үзэл бодлыг нь сонсох, ирээдүйн театрын боловсон хүчин болоод соёлт үзэгчдийг бэлтгэх, олон нийтийн телевизээр иргэдэд хүргэх үндэсний контент бүтээх зорилгоор “Жен зи театр” драмын жүжиг бүтээх анхдугаар, энтертайнмент уралдааныг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд монгол улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр, Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн боловсролын газар “Дөрвөн бэрх хөгжил” сангийн хамт олон хамтран амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Энэхүү уралдаанд амжилттай оролцож шалгарсан шилдэг 10 сурагчидтай хамтран “жен зи” театрын анхны уран бүтээл болох “Offline class” виртуал драмын жүжгийг энэ сарын 29 болон 30ны өдрүүдэд Монголын Хүүхэлдэйн театрын тайзнаа үнэ төлбөргүй тоглох гэж байна.
“OFFLINE CLASS” гэдэг нь нэр нь англи хэл дээрх “OFFLINE-интернэт холболтгүй, цахим бус” “CLASS-хичээл, сургалт” гэсэн үгсийн нийлбэр юм.
Харин “виртуал драм (VIRTUAL DRAMA)” гэдэг нь интернэт, видеогийн платформууд дээр зөвхөн цахим орчинд бүтээгддэг эсвэл цахим орчныг ашиглан тоглогддог жүжиг, кино эсвэл драмын төрөл юм. Энэ нь театрын тоглолттой адил бөгөөд цахим төхөөрөмжүүд болон платформуудыг ашиглан тоглогддог жүжгийн төрөл билээ. Хүүхэд залуучууд та бүхнийг хэүрэлуэн ирж үзэхийг урьж байна
Сэтгэгдэлүүд