энтертаймент

Дуучин НААГИЙ: Чи ямар гоё юм бэ…

Таны сэтгэгдэл

Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин Наагий буюу Н.Наранбаатар поп урсгалаар дуулахаас гадна монголдоо тэргүүлэгч жазз уран бүтээлчдийн нэг юм. “Чиний зүг” соло уран бүтээлээ 2005 онд анх гаргаж уран бүтээлийн гараагаа эхлэсэн түүхтэй. 

Тэрбээр анх “Nature sound” студиэс уран бүтээлийн гараагаа эхэлж байсан бол одоо Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа эзэлжээ.

Жазз хөгжмийн хөнгөн хийгээд торгон ая эгшгийн дор хэн хүний сэтгэлийг эзэмдэн дуулагч тэрбээр энэ долоо хоногт  шинэ уран бүтээл болох “Чи ямар гоё юм бэ… ” дуугаа  үзэгчдээ толилуулахад бэлэн болжээ.

Энэ удаагийн шинэ бүтээлээ тэрбээр “Balanciaga” брэндийн рекламанд тоглон олны анхаарлыг татаад авсан 50 настай жүжигчин Г.Гансүхийн хамтаар клипээ хийжээ. Үүнээс гадна загвар өмсөгч, топ модель О.Уянгатай хамтран шинэ дууны клипний зураг авалтаа хийлгэсэн байна.

 

349
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл