энтертаймент

RAIN SUPER CONCERT: Найзууд, хосын тасалбар худалдаанд гарлаа

0

Evandis Entertainment энэ зуны хамгийн супер тоглолтыг монголчууддаа толиллуулах гэж байна. Энэхүү супер тоглолтод Өмнөд Солонгосын алдарт дуучин, жүжигчин Rain тэргүүтэй дэлхийн одод оролцох бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 15-нд Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдана.

Энэ хүрээнд тоглолтын тасалбарууд шил дараалан худалдаанд гарч байна. Энэ удаад найзуудаараа болон хосоороо үзэх үзэгчдэд зориулсан Super Couple тасалбар өнөөдөр худалдаанд гарч байна.

Super Couple тасалбар нь 300,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 500 ширхэг борлуулагдана.

Тасалбарын үндсэн үнэ 200,000 төгрөг бөгөөд найзуудаараа, хосоороо ирэх фенүүдэд зориулан хоёр тасалбарыг 300,000 төгрөгт авах боломжийг 500 хосод олгож байгаа аж.

Харин энгийн тасалбар, VIP болон VVIP тасалбарууд 2024 оны 08 дугаар сарын 12-нд худалдаанд гарна.

Та Shoppy.mn сайтад хандаж, тасалбараа худалдан авах боломжтой.

“Super Concert – 2024” -ийн ерөнхий зохион байгуулагчаар Evandis Entertaiment ажиллаж байгаа бөгөөд тус энтертаймент нь хоёрдугаар сард Өмнөд Солонгосын алдарт дуучин Ким Хён Жун, MC Sniper, Bloo нарын хамтарсан “Your Valentine” тоглолтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ.

RAIN тоглолтын “VIP” болон “VVIP” тасалбар худалдаанд гарлаа

Өмнөх нийтлэл

Өмгөөлөгч агсан Г.Батбаярыг гадны нөлөөгүй нас барсан гэх дүгнэлтийг гаргаж прокурорын байгууллагад шилжүүлэхээр болжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент