нийгэм

“Дээлтэй Монгол Наадам” Төв талбайд болж байна

0

 

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол-2024” наадам жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.

18 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн наадамд үндэсний хувцасаараа гоёсон нийслэлийн есөн дүүргийн иргэдээс гадна ОХУ-ны Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн монголчуудын төлөөлөл мөн БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны монголчуудын төөлөлөл оролцож, өөрсдийн угсаатны хувцасны онцлогийг харуулан хүндэтгэлийн парадад алхлаа.

Мөн “Тулгуур эрхтний бэрхшлээтэй иргэдийн холбоо”, “Монголын уран хамтгамалчдын холбоо” гэх мэт хэдэн арван төрийн бус байгууллага, холбоод, байгууллагын төлөөллүүд оролцож, төв талбайг өнгө өнгөөр цэцгээр дүүргэсэн мэт харагдуулж байна.

“Дээлтэй монгол 2024” наадмын нээлтэд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар оролцож үг хэллээ. Тэрбээр “Жил бүрийн “”Дээлтэй монгол” наадам улам өргөн онцлогтой болж байна. Тэр тусмаа үндэсний хувцас угсаатны зүй талаасаа улам нарийн онцлогуудыг тусгаж, эх түүх, соёл, өв уламжлалаа улам илүү харуулдаг болж байна” хэмээн онцолсон юм.

Энэ удаагийн наадмыг Соёлын яамны дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж байгаа юм.

Наадам бүтэн өдрийн турш үргэлжлэх бөгөөд уламжлалын дагуу хамгийн сайхан дээлтэй эрэгтэй, эмэгтэй, хүүхэд мөн хамгийн сайхан дээлтэй гадаадын иргэдийг шалгаруулна. Мөн бүтэн өдрийн турш жанжин Д.Сүхбаатарын талбай дуу хуураар тасрахгүй өнжих нь ээ. Та бүхний үндэсний дээл хувцасаараа гоён, хүрэлцэн ирэхийг урьж байна.

“THE HU” хамтлагийн тоглолт болоход ХОЁР хоног үлдлээ

Өмнөх нийтлэл

“Playtime 2024” -н үеэр дуучин руу лааз шидсэн гэх Die In Despair хамтлагийнхан уучлалт гуйжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм