Энэ ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дуурийн гол дүрүүдийг сонгох уралдааныг уран бүтээлчдийн дунд нээлттэйгээр зарласан.

Төв талбайд тоглох “Учиртай гурван толгой” дуурийн найруулагчаар МУСТА С.Баттулга ажиллаж байгаа бөгөөд удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир ажиллаж байна. Харин Юндэнгийн дүрд дуучин Э.Анхбаяр, Нансалмаагийн дүрд УДБУТ-ын дуучин Б.Энхнаран, Балганы дүрд УБДУТ-ын дуучин О.Хүрэлбаатар, Хоролмаагийн дүрд мөн УБДЭТ-ын гоцлол дуучин Б.Одонзаяа, Худалдаачны дүрд тус театрын гоцлол дуучин Э.Отгонбат, Бүүвэйчийн дүрд гоцлол дуучин М.Дариймаа нар тоглохоор шалгарчээ.