энтертаймент

Бичлэг: “Asian Folk” наадмын гранпри шагнал, “Алтан цом”-ын эзэн болсон Б.Батнямын шилдэг үзүүлбэр

0
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмаас Гранпри шагнал, “Алтан цом”-ын эзэн болсон  Б.Батнямын шилдэг үзүүлбэрийг толилуулж байна.

Тэрбээр өдгөө 23 настай бөгөөд олон улсын бий биелгээ болон хэл хуурын сургагч багшаар ажилладаг. “Биелэн бүжихүй нэгдэл”-ийг үүсгэн байгуулагч, авьяаслаг залуу юм.

Түүний үндсэн мэргэжил нь сэтгэл судлаач бөгөөд 2023 онд Монгол Улсын Их Сургуулийг төгссөн.

2015 оноос уламжлалт хэл хуурыг сонирхон сурч, судалж эхэлсэн бөгөөд, 2020 оноос хэл хуурын багшаар ажиллан, уран бүтээлүүдээ туурвиж эхэлжээ. Одоогоор 1500 гаруй хүүхдэд хэл хуурын анхан шатны мэдлэгийг олгосон, туршлагатай багш юм.

Бичлэг: Азийн хотуудын арлын урлаг, гар урлалын “Asian Folk 2024” наадмын гранпри, алтан цомын эзэн Б.Батнямын эхний үзүүлбэр

Өмнөх нийтлэл

“The Hu” хамтлаг Монголд анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо толилуулна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент