улс төр

Н.Алтанхуягийн хууль зөрчиж байгуулсан “Хаан жимс” амралтын газар живжээ

Таны сэтгэгдэл

Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлэх нь битгий хэл “унтаж ч чадахгүй” явна гэнэ.

Учир нь түүний хууль зөрчиж Туул голын эрэг дээр барьсан “Хаан жимс” амралтын газар усанд автжээ. Анх чацаргана тарина гэж газар авчихаад Туулын эргийг түрж том амралтын газар байгуулсныг тухайн үед олон нийт эсэргүүцэж байв.

Улмаар Туул голд бохир усаа цутгаж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоогоод байсан ч Н.Алтанхуягийн амралтын газар ажилласаар байсан юм.

Тэгвэл Монгол Улсын Усны тухай хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан “Хаан жимс” амралтын газрын асуудлыг хуулиар шийдэж чадахгүй байгааг ийнхүү байгаль эх өөрөө шийдээд өгөв бололтой.

524
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл