энтертаймент

Шинэ клип: Дуучин Хүрэлээ “10 жилийн дурсамж” дууг шинэчлэн дуулжээ

Таны сэтгэгдэл

“Арван жил үерхсэн

Ариухан дурсамжаа мөнхөлж

Амьдралд хэзээ ч салахгүй

Анд найзууд болохсон”… энэхүү дууг сонсож байгаагүй сонсогч гэжүгүй биз ээ. Бүхий л хүмүүнд сурагч насны нандин дурсамж гэж бий. Бид тэрхүү дурсамжаа сэтгэлдээ мөнхлөн, жигүүрээ дэлгэн амьдралд хөл тавьдаг.

Энэхүү гэгээн мөчүүдийг гэгэлзүүлэн санагдуулсан “10 жилийн дурсамж” дууг дуучин Хүрэлээ  албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй шинэчлэн дуулжээ.

Тэрбээр “Эгшиглэнт дуугаа дуулах эрхийг нь олгосон эрхэм Г.Жаргалсайхан /МУГЖ/ Том Жагаа болон Цацаа ах нартаа болон ангийн андууддаа баярлалаа” хэмээгээд шинэхэн клипээ цацлаа.

Сурагчийн тухай дууны элч дуучин Хүрэлээ “Сурагч насны дурсамж 2” цомгоо ирэх хавар гарахаар хөдөлмөрлөж яваа гэнэ шүү.

Дашрамд сонирхуулахад, МУГЖ, Хөгжмийн зохиолч Том Жагаа буюу Г.Жаргалсайханы хөгжим, Б.Баярбаатарын шүлэг “Арван жилийн дурсамж” дууг өмнө нь “8 дахь гараг”, Дуучин Ш.Ононбаяр нар дуулж олны хүртээл болгосон юм.

410
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл