энтертаймент

Шинэ клип: S4 хамтлагийн Гарьдын “Хайрын хурим” соло дуу цацагдлаа

0

Хүмүүний амьдралд ганц тохиодог хамгийн жаргалтай хийгээд баяртай гэрэл цацруулсан нандин үе бол хуримын өдөр байдаг. Тэгвэл хуримын тухай дахин нэг сайхан бүтээл нэмэгдэж, олны сонорыг мялаалаа.

“…Надаас эхэлсэн

Хайрын түүх

Чиний зүрхэнд хурж

Ундарсаар

Хайрын хурим эхэллээ” ХАЙРЫН ХУРИМ клипийг хүргэж байна.

S4 хамтлагийн залуус өөрсдийн дуу бичлэгийн студийг ажиллуулан урлагийнхны арын албанд нэлээдгүй бүтээлүүд дээр ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал, тус хамтлагийн Шинээ “Яг Түүн Шиг” шоу нэвтрүүлгийн дууны зөвлөх продюсероор ажиллаж байгаа аж. Мөн хамтлагийн гишүүн Гарьд өөрийн соло уран бүтээл болох “Хайрын Хурим” дууны клипний зураг авалтаа Турк улсад хийжээ.

Дашрамд сонирхуулахад, S4 хамтлагийн залуус соло  болон  шинэ уран бүтээлүүдээ фэнүүдийнхээ хүртээл болгохоор зэхээд буй гэнэ шүү. Тун удахгүй тэдний шинэхэн бүтээлүүд ар араасаа хөврөх нь ээ.

Дуучин Хүрэлээ мөрөөдлийнхөө зүгт дүүлэн нисэх гэж буй дүү нарынхаа баяр дээр бэлэг барьсаар явна

Өмнөх нийтлэл

Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмждэг вэ?

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент