Монголын кино урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг, “Академи авардс-2018“ кино наадам 9 дүгээр сарын 28- нд Зайсан Хилл цогцолборт 7 дахь жилдээ зохион байгуулагдахаар болсон.
Энэхүү кино наадам нь уран сайхны кино, богино хэмжээний кино, баримтат кино гэсэн 18 номинацийг тодруулан Академийн дээд шагналыг гардуулдаг билээ. Энэ жилийн “Academy Awards“ 2018 кино наадамд “Фантастик“ продакшн анх удаа нэр дэвшиж байна. 2017, 2018 онд үзэгчдийг өөрсдийн хоёр ч түүхэн уран бүтээлээрээ байлдан дагуулж чадсан “Фантастик продакшны залуус “Академийн Дээд Шагнал“ гардуулах ёслолоос ямар ямар номинацид шилдгээр шалгарах нь олон ч хүний анхаарлыг татаж байна.
2017 онд нээлтээ ч хийхээсээ өмнө үзэгчдийн дунд хүлээлт үүсгэж дэлгэцнээ гарсан даруйдаа ашиг орлогоороо жагсаалтыг тэргүүлсэн “Зүрхний хилэн“ уран сайхны кино олон улсын кино урлагийн мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид уригдан оролцсон “Улаанбаатар олон улсын IX кино наадам“– аас шилдэг түүхэн кино шагналыг хүртсэн нь “Фантастик“ продакшны залуусыг хэр чансаатай болохыг харуулсан.
Мөн “Жийж“ болон “Фантастик“ продакшны уран бүтээлчдийн санаачлан хэрэгжүүлж буй “Маш нууц“ төслийн хоёр дахь уран бүтээл болох “Маш нууц-2“ буюу “Байтаг Богд“ уран сайхны кино 2018 онд дэлгэцнээ гарснаас хойш үзэгчдийг одоо хүртэл байлдан дагуулсаар байна. Продюсерээр нь Монгол Улсын ардын жүжигчин С.Сарантуяа, зохиолч, ерөнхий найруулагчаар гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, өөрийн хүү, соёлын тэргүүний ажилтан, найруулагч Б.Тамирын хамт ажилласан уг кино үзэгчдийн сэтгэлийг догдлуулж “Бид чинь ямар агуу их, бас өр эмтрэм, уярам түүхтэй улс вэ“ гэсэн уярал, бахархал, шимшрэл, бодлогошролыг төрүүлдэг.
“Академи Авардс” 2018-д нэр дэвшиж буй “Фантастик” продакшны хоёр уран бүтээл хоорондоо өрсөлдөж байгаа нь тун ч сонирхолтой байгааг дурдмаар байна. Үзэгчдээс шилдгийн шилдэг гэсэн үнэлгээг авч чадсан “Фантастик” продакшны хоёр уран бүтээл “Академи авардс-2018” кино наадмын шүүгчдэд хэрхэн “шударга” үнэлэгдэхийг харах л үлдээ.
Монголын кино урлагийн шалгуурыг дахин эхлүүлсэн “Фантастик” продакшны залууст өрсөлдөгч байх болов уу…
Сэтгэгдэлүүд