энтертаймент

“GEN Z THEATRE” УРАЛДААНЫ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Таны сэтгэгдэл

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд богино хэмжээний драмын жүжиг бүтээх “Gen Z Theatre” энтертайнмент уралдааныг зарласан. Уралдаанд оролцож буй 20 сургуулийн 300 гаруй сурагчдын дунд “Техникийн хурал, уулзалт”-ыг энэ сарын 27-нд зохион байгууллаа.

Техникийн хуралд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, “Gen Z theatre” төслийн санаачлагч, шүүгч УДЭТ-ын жүжигчин, СТА М.Түвшинхүү, “Gen Z theatre” төслийн Ерөнхий зохион байгуулагч, УДЭТ-ын МТА-ны дарга, СТА С.Энхболд, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Т.Олоннэмэх, “Gen Z theatre” төслийн ерөнхий шүүгч УДЭТ-ын ҮЭХ-ны дарга, МУГЖ Г.Амгаланбаатар, “Gen Z theatre” төслийн шүүгч: СУИС-ийн ТУС-ийн багш, доктор Б.Даваа, УДЭТ-ын найруулагч, СТА М.Батболд, УДЭТ-ын жүжигчин, СТА Т.Хулан нар тэмцээнд оролцож буй сурагчдад зөвлөгөө, мэдээлэл өглөө.

  • 1-р шатны шалгаруулалтад оролцох сургуулиуд 2024 оны 5-р сарын 01-ны дотор жүжгийн бичлэгээ ирүүлж, ирүүлсэн нийт бүтээлүүдээс шүүгчдийн баг 2-р шатанд 10 багийг шалгаруулна.
  • 2-р шатанд шалгарсан шилдэг 10 багууд 1-р шатанд ирүүлсэн бүтээлээ сайжруулж 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, залуучуудын театрт өрсөлдүүлж, шилдэг сургуулиудыг шалгаруулах болно.

Шагналын сан:

1. Шилдэг жүжиг /баг/ 1 дүгээр байр – МҮОНРТелевизийн 10 ангит уран сайхны кинонд багаараа тоглох эрх

2. Шилдэг жүжиг /баг/ 2 дугаар байр​ – Улсын хүүхэд залуучуудын театрт өсвөр насныханд зориулсан тусгай бүтээлд багаараа тоглох эрх

3. Шилдэг жүжиг /баг/ 3 дугаар байр – Багаараа Олон Улсын Найрамдал төвд амрах болон өөрсдийн бүтээлээ толилуулан тоглох эрх.

4. Шилдэг найруулагч – Урилгаар ОХУ-ын Буриад Улсын Дорнод Сибирийн Театр Урлагийн сургуульд найруулагчаар суралцах эрх

5. Шилдэг гол дүр /эрэгтэй, эмэгтэй/ – Урилгаар СУИС-ийн ТУС-д жүжигчний мэргэжлээр суралцах эрх

Дэлгэрэнгүй мэдээлэл: 99026929

Ерөнхий зохион байгуулагч: Их хүрээ энтертайнмент

Хамтран зохион байгуулагч:

Соёлын яам

Нийслэлийн Боловсролын газар

Дэмжигч байгууллагууд:

Улсын Драмын Эрдмийн Театр

Mongolian National Broadcaster

Соёл Урлагийн Их Сургууль

401
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл