энтертаймент

Хүүхдэд зориулсан “The Сinemato” оркестра тайлбарт концерт ирэх амралтын өдрүүдэд тоглогдоно

0

Хүүхдүүдийн хамгийн дуртай, магадгүй томчууд бидний ч одоог хүртэл дурлан шимтэн үздэг кинонууд болон алдартай аниме бүтээлүүдийн сэтгэлд хоногшсон дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээсэн аялгуунуудыг тоглох The Сinemato оркестра тайлбарт концертыг сурагчдын амралтад зориулан тоглох гэж буйг дуулгая.

“Хөгжим-хүүхдийн боловсролд” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд болон өсвөр насны хүүхдүүдийн хөгжмийн боловсролд мэдлэг олгох тайлбарт концертыг дөрөвдүгээр сарын 6,7-нд 14:00 цаг болон 17:00 цагуудаас “Хүүхдийн урлан бүтээх төв”-д ердөө дөрөвхөн удаа тоглох юм.

Тус тоглолтын онцлог нь:

Аниме болон Холливудын шилдэг хүүхэлдэйн кино болон хүүхдүүдийн дунд трэнд болоод байгаа шилдэг киноны хөгжимнүүд

  • 100% амьд тоглолт
  • Тайз дэлгэц сүүлийн үеийн технологийг ашигласан төгс шийдэл
  • Хүүхдийн тань үзэх дуртай баатрууд ирнэ

Та бүхнийг анги хамт олноороо, найз нөхдөөрөө, гэр бүлээрээ “THE CINEMATO” Movie & Anime orchestra concert үзэж сонирхохыг урьж байна. Тасалбарыг https://ticket.mn/event/2043 -с захиалах боломжтой.

МУУГЗ Б.Алтанхуяг: Тухайн бүтээлүүдээс авч буй мэдрэмж бол хүүхдийг сайн, сайхан, сэтгэл зөөлөнтэй хүн болоход нь нөлөөлдөг

Өмнөх нийтлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийг хөнөөсөн хэргийг баллах гэхдээ Ц.Элбэгдорж гэмгүй хүмүүсийг хилсээр ялласан нь олон улсын хүний эрхийн маш ноцтой зөрчил

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент