Гуравдугаар сарын 26-ны өдөр буюу маргааш дуучин Хүрэлээ гурав дахь цомгийн баяраа хийнэ. Тодруулбал, түүний гурав дахь шинэ цомог “Хайрын хөгжим” нэртэйгээр мэндэлжээ.
Ийнхүү дуучин залуу цомгийн баяраа болон өөрийн төрсөн өдөртэйгээ хамтад нь тэмдэглэх болсноо сонсогч фэнүүддээ дуулгалаа.
Түүний давхар баяр SPARROW restaurant & bar 18:00 цагаас болох бөгөөд Танхай ерөөлч Сүхээ, Лууяа, Анударь, Эрка, Хар сарнай хамтлагийн Амараа, Харш хамтлагийн Бааска, Цэцэг хамтлагийн Батболд нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм.
Дуучин Хүрэлээтэй хамт үзэсгэлэнт төгөлдөр эх орноо магтаж, анд найзуудаа дурсаж, дурласан бүсгүйгээ магтаж, шинэхэн цомгийн задалж, төрсөн өдрийн амтат бялууг нь хуваалцан, дурсамж дүүрэн нэгэн үдшийг өнгөрүүлэхийг урьж байна.
Сэтгэгдэлүүд