энтертаймент

“Эгшү” мото клуб шинэ гишүүдээ элсүүлэх албан ёсны эвентээ зарлалаа

Таны сэтгэгдэл

 

Монголын анхны дан эмэгтэй моточдоос бүрдсэн “Эгшү” мото клубийг залуус андахгүй мэдэх болсон. Тэгвэл тус клуб нь шинэ гишүүдээ элсүүлэх албан ёсны эвентээ ирэх дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хийхээр товложээ. 

Бүх хобби нэгт охид бүсгүйчүүдтэйгээ салхи татуулан давхих хүсэлтэй бүх эмэгтэйчүүдэд энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Эвент дөрөвдүгээр сарын 13-ны хагас сайн өдөр зохион байгуулагдах бөгөөд болох газрын байршлыг тун удахгүй албаны ёсны цахим хуудсаараа зарлах юм.

 “Эгшү” мото клубийн уг эвентэд оролцох бүсгүйчүүдийн анхаарах зүйл:

  • 21 нас хүрсэн байх
  • Мотоциклийн мотор 350сс- ээс багагүй хэмжээтэй байх
  • Хар Cruiser төрлийн мототой байх
  • А үнэмлэхтэй байх /Одоо мотоциклын сургалтанд сууж байж болно

 

685
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл