Өчигдөр Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдөр тохиосон. Уг өдөрт зориулан Анир поп оркестр болон уран бүтээлчдийн хамтарсан “Баярлалаа Ээжээ” тоглолт үзэгч дүүрэн амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү тоглолтыг “Анир” студийн захирал Б.Алтанхуяг, “Увертюра” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагва нар санаачлан ийнхүү үнэнч фэнүүд ээжүүд, бүсгүйчүүдээ баярлуулсан сайхан өдөр болов.
Увертра хамтлагийг уншигчид “Өнө мөнх орон”, “Жамаас”, “Цагийн аяс” зэрэг томоохон уран бүтээлийг сонсогчдын чихэнд бус зүрхэнд хүртэл дуулсан гэдгээр нь сайн мэддэг. “Баярлалаа Ээжээ” амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлсэн тус тоглолт заал дүүрэн үэзгчдийн алга ташилт дор амилсан юм.
“Баярлалаа Ээжээ” тоглолтод МУГЖ Л.Болдбаатар, МУГЖ Ятгын Хатан Хаан Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Н.Ундрал, МУСТА Л.Нарангэрэл, НЮАНС хамтлаг, Анир Поп оркестр, УВЕРТЮРА хамтлаг хит дуунуудаа эрхэм үзэгч, фэнүүддээ өргөн барьсан юм.
Comments