энтертаймент

“Баярлалаа Ээжээ” тоглолт энэ сарын 8-нд болно

Таны сэтгэгдэл

 

Энэ сарын 8-нд Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдөр тохионо. Уг өдөрт зориулан Анир поп оркестр болон уран бүтээлчдийн хамтарсан “Баярлалаа Ээжээ” тоглолтоо толилуулахаар зэхсэнээ дуулгалаа.

Тус тоглолт Соёлын төв өргөөнд 15:00 цагаас болох бөгөөд Монгол улсад алдартай хөгжмийн энтертайнмэнт хэлбэрийн бүтээлүүд болон шилдэг дуучид, уран бүтээлчдийн хит дуунуудаас бүрдсэн 100 хувь амьд тоглолт болно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

“Баярлалаа Ээжээ” тоглолтод МУГЖ Л.Болдбаатар, МУГЖ Ятгын Хатан Хаан Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Н.Ундрал, МУСТА Л.Нарангэрэл, НЮАНС хамтлаг, Анир Поп оркестр, УВЕРТЮРА хамтлаг эрхэм үзэгч, фэнүүддээ ая дуугаа өргөнө.

Тоглолтын тасалбарыг Ticket.mn сайтаас захиалах боломжтой бөгөөд  Партер 50,000₮ Бэльтаж 30,000₮ худалдаалж байна

347
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл