“Авъяаслаг монголчууд” шоунд оролцож байсан Б.Ихэрсувд “The voice Mongolia” шоугаар эргэн ирж олны анхаарлыг татаж байлаа. Тэгвэл өдгөө Тэнгисийн эрэг дээрх 24/7 телевизийн шоунд оролцож байгаа юм. Тэрбээр дэлхийд гарсан дуучин болохыг зорьж яваа гэнэ шүү.
Өдгөө 26 настай дуучин бүсгүй шинэ дуу гаргах болгондоо өөрийгөө эмчилдэг нэгэн аж. Удахгүй өөрийн шинэхэн уран бүтээлээ олон нийтэд цацахаар бэлтгэж байгаа юм байна. Монгол хэлэнд сэтгэл хөдлөлийн үгнүүд ховор байдаг учир англиар нэг үгээр шууд илэрхийлдэг гэв. Түүний цаашдын төлөвлөгөө 100 хувь уран бүтээлээ хийж улам дээшилж язгуур сүнстэйгээ ойртож буйгаа мэдэрч яваа хэмээсэн юм.
Сэтгэгдэлүүд