энтертаймент

Мортал Комбат видео тоглоомын Синделийн дүрийг монгол бүсгүй бүтээжээ

Таны сэтгэгдэл

 

Дэлхийд алдартай “Mortal Kombat 1 – Rulers of Outworld” тоглоомын Синделийн дүрд монгол бүсгүй тогложээ.

АНУ-д ажиллаж амьдардаг монгол модель Д.Дарь энэхүү тоглоомын дүрийг бүтээснээ өөрийн цахим хуудсандаа зарлажээ. Тэрбээр 2022 оны нэгдүгээр сард энэ тоглоомын дүрдээ “нүүрээ уншуулсан” аж.

IFrame

Мортал комбат тоглоом хамгийн анх 1992 онд олны хүртээл болж байв. Харин хамгийн сүүлийн хувилбар болох 12 дахь загвар нь өнгөрсөн оны есдүгээр сарын 19-нд тоглоом сонирхогчдын гарт очсон.

Монгол бүсгүйн дүр бүтээсэн Синдел нь Мортал комбат тоглоомын гурав дахь загвараас хойш эргэн ирсэн дүр аж.

Эл дүр нь Эдениагийн хатан бөгөөд тус тоглоомын гол дүрийн нэг Китана гүнжийн ээж юм.

IFrame

380
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл