энтертаймент

Уртын дуучин Т.Баянжаргал “Миний тал нутаг” дууг коверлон дуулжээ

Таны сэтгэгдэл

Уртын дуучин, СТА Т.Баянжаргал “МОНГОЛ ДОНЖ” анхны бие даасан тоглолтоо нэгдүгээр сарын 21-ний өдөр Монгол бөхийн өргөөнөө урлана. 

Тэрбээр “Миний тал нутаг” дууг коверлон дуулж олны сонорыг мялаалаа. Энэхүү дууг өмнө нь Өвөрмонголд Цэцэгмаа дуучин албан ёсны эрхтэйгээр дуулдаг бол Ар Монголд МУСТА Д.Үүрийнтуяа дуучин албан ёсны эрхтэйгээр дуулсан билээ.

“Миний тал нутаг” дууны үгийг Ц. Бямбадорж  тэрлэсэн бөгөөд аяыг УГЗ Л.Балхжав зохиожээ.

 

Түүний тоглолтын ерөнхий найруулагчаар  МУГЖ Төрийн соёрхолт Д.Сосорбарам ажиллаж байгаа бөгөөд  МУСТА Б.Алтанжаргал, МУСТА Б. Батцэцэглэн, МУСТА Э.Дашням, Поп дуучин Үүрээ, Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч Г.Бат-Өлзий, Б.Батжаргал,  Гоо ялдам баг, Язгуур хамтлаг, Улаанбаатар театрын уран бүтээлчид, Үндэсний Хангарьд найрал Удирдаач Б.Эрхэмбаяр нар оролцож ая дуугаа өргөн хүрэлцэн ирсэн түмэн олны сэтгэлийг цэнгүүлэх юм.

“МОНГОЛ ДОНЖ” тоглолтын тасалбарыг худалдан авсан эхний 200 хүнд ДОНЖ цомгийг бэлэглэнэ. Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 88997709, 8855559 дугаараас лавлаарай.

Тасалбарыг www.ticket.mn захиалах боломжтой бөгөөд 89255596,99968807 дугаарт залган тасалбараа хүргэлтээр авах боломжтой.

476
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл