энтертаймент

АНД НАЙЗ АА МАРТАХГҮЙ НЬ САЙХАН ЮМ ДАА

0

Бүх оддын сагсан бөмбөгийн тэмцээн дээр МУГЖ Н.Ариунболд Амбий найзынхаа celebration-ыг хийсэн нь үзэгч олны сэтгэлийг хөдөлгөсөн үйлдэл байлаа. Аргагүй Амбий, Бооёо, Хүрлээ гэж нэгэн цагт хоршин дуудагдаж, зорилго, зориг нэг явсан нөхөд. Жүжигчин Б.Батзаяа, Л.Чаминчулуун, Б.Туяа тэргүүтэй хошин урлагийн мастеруудын араас халгиж, цалгисан залуус түрэн орж ирж, олон сайхан үзүүлбэр, номероор үзэгчдийн хайрыг татаж, сэтгэл зүрхэнд нь мартагдахгүйгээр хоногшсон. Тайзнаа тэд тууз зүүж, дүрэмт хувцас өмсөөд сурагч охид болж байлаа.

Хамтдаа тэд хүүхэд тэврээд ээж болж байлаа. Атаман, аав, хүү, цэрэг, ч болж байлаа. 

 Тэд мөн сайхан ч нөхөрлөсөн. Хар бага нас, арван жил, оюутан ахуй үе, цэргийн он жилүүд гээд хамт байгаагүй үе тэдэнд нэг ч үгүй. Аатай залуу насныхаа алдаа, оноо, ир, бяр, авьяас билэг бүхнийг хамтдаа хуваалцаж, нэгнээрээ хөглөгдөж он жилүүдийг хамт туулсан. Бооёо “Сайн уу сайн аа” нэвтрүүлэгт зочноор ороод, “Амбийгаа их санана даа, их ч бодогдоно. Одоо ч найзыгаа байхгүй болсон гэж боддоггүй шүү дээ. Энэ том хотын хаа нэгтээ юмаа хийгээд явж байгаа шиг санагддаг” гэж гунигтайхан ярьж суусан. Түүнд ер нь найзыгаа мартаж байсан цаг мөч гэж байхгүй байх. Ямар сайндаа л бүх оддын тэмцээнд залуусаа хошуучлан орж, амжилттай шидэлт хийхдээ найзынхаа тэр нэг дотнохон үйдлийг дуурайн хийж байх вэ. Санан, үгүйлж, байнга сэтгэл зүрхэндээ хамт байдгийн нэгээхэн илрэл л тэр шүү дээ.

Он цаг өнгөрч, ойр дотно явсан хэн бүхэн хорвоогоос буцлаа ч үгүйлэгдэхийн орон зайд амьдарч мартахгүй байх нь сайхан юм даа гэж бодлоо, Бооёогийн бичлэгийг үзээд. Баярлалаа Бооёо, ард түмний хайртай жүжигчнийг эргэн сануулсанд.

ergelt.mn

Уртын дуучин Т.Баянжаргал: Намайг МУГЖ, Ардын багш Л.Чаминчулуун, МУГЖ Т.Баясгалан нар урлагт хөтөлж оруулсан

Өмнөх нийтлэл

Уртын дуучин Т.Баянжаргал “Миний тал нутаг” дууг коверлон дуулжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент