энтертаймент

Уртын дуучин Т.Баянжаргал “Тал нутаг минь” дуугаар олны сонорыг мялаалаа

Таны сэтгэгдэл

 

Уртын дуучин, СТА Т.Баянжаргал “МОНГОЛ ДОНЖ” анхны бие даасан тоглолтоо нэгдүгээр сарын 21-ний өдөр Монгол бөхийн өргөөнөө урлана.

Улаанбаатар театрын гоцлол дуучин тэрбээр түмэн олондоо “Ахын захиас”, “Хуур магнай”, “Шагайн харваан уухай”, “Монгол донж” зэрэг дуугаараа хэдийнээ танигдаж хайр хүндлэлийг нь хүлээсэн билээ.

Удахгүй болох тоглолтдоо зориулан “Тал нутаг минь” дуугаар олны сонорыг мялаалаа.

Түүний тоглолтын ерөнхий найруулагчаар  МУГЖ Төрийн соёрхолт Д.Сосорбарам ажиллаж байгаа бөгөөд  МУСТА Б.Алтанжаргал, МУСТА Б. Батцэцэглэн, МУСТА Э.Дашням, Поп дуучин Үүрээ, Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч Г.Бат-Өлзий, Б.Батжаргал,  Гоо ялдам баг, Язгуур хамтлаг, Улаанбаатар театрын уран бүтээлчид, Үндэсний Хангарьд найрал Удирдаач Б.Эрхэмбаяр нар оролцож ая дуугаа өргөн хүрэлцэн ирсэн түмэн олны сэтгэлийг цэнгүүлэх юм.

“МОНГОЛ ДОНЖ” тоглолтын тасалбарыг худалдан авсан эхний 200 хүнд ДОНЖ цомгийг бэлэглэнэ. Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 88997709, 8855559 дугаараас лавлаарай.

Тасалбарыг www.ticket.mn захиалах боломжтой бөгөөд 89255596,99968807 дугаарт залган тасалбараа хүргэлтээр авах боломжтой.

565
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл