энтертаймент

Шинэ Клип: Дуучин Хүрэлээ “Чамдаа би хайртай”

Таны сэтгэгдэл

Дуучин Хүрэлээ “Чамдаа би хайртай” нэртэй шинэ клипээ цацлаа. Тэрбээр  гурав дахь бие даасан цомгоо шинэ онд олны хүртээл болгохоор зэхэж буйгаа дуулгалаа.

Түүний шинэхэн клипийг үзэж, сонссон фэнүүд нь хайрын тухай сайхан үгтэй дуу нэгээр нэмэгдсэнд туйлын их баяртай байгаа бөгөөд сайхан клип болжээ хэмээн магтаалын үгээр мялаасаар байна.

“Чамдаа би хайртай” дууны үгийг Ш.Хүрэлбаатар болон Анхаа, аяыг Айзам-2 хамтлагийн О.Хүрэлбаатар зохиосон бөгөөд XB продакшн, KHOS DOG продакшн хамтран клипийг бүтээжээ.

Дашрамд дуулгахад, Гэгээн хайрыг магтан дуулах дуртай тэрбээр удахгүй гарах шинэ цомгоо “Melody of love” буюу “Хайрын аялгуу” хэмээн нэрлэжээ.

1,383
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл