энтертаймент

Sweetymotion хамтлаг шинэ клипээ цацлаа

0

 

Sweetymotion хамтлаг УГЗ, хөгжмийн зохиолч Б.Чинбаттай хамтарсан “ШИНЭ ЖИЛИЙН ДУУ” хэмээх уран бүтээлийнхээ шинэ клипийг цацлаа. 

Сүүлийн таван жил гаруй тайзнаа гараагүй байсан тэд Mongolia Entertainment бүжигчидтэй хамт шинэхэн клипэндээ тоглож фэнүүддээ гэнэтийн бэлэг барилаа. Шинэ клипийг нь үзсэн үзэгчид нь “Хүүхэд насны дурсамжаараа аялаад маш сайхан байна” хэмээгээд дараагийн шинэ уран бүтээлийг нь тэсэн ядан хүлээж буйгаа уламжлаад авна лээ.

“Шинэ жилийн дуу”-ны үгийг МУСГЗ Ш.Гүрбазар, аяыг хөгжмийн зохиолч, УГЗ Б.Чинбат зохиосон бөгөөд MCS property 30 жилийн ой, Emotion, Чинбаа and On & Off production хамтран бүтээжээ.

 

 

 

 

ОБЕГ: Замд гарахгүй байхыг анхааруулж байна

Өмнөх нийтлэл

АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хүсэлтээр Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч болон МСНЭ-ийн төлөөлөл уулзлаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент