Seen.mn — Харах өнцөг
  • Эхлэл
  • нийгэм
  • улс төр
  • зөвлөгөө
  • спорт
  • энтертаймент
энтертаймент

Б.Чинбат: Сэтгэл зүрхэнд маань гоё вальс л эгшиглээд байсныг хөгжим болголоо

Ц. Ганзориг
2023 оны 11 сарын 30
Таны сэтгэгдэл

 

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат “Цасан вальс” нэртэй шинэ уран бүтээлэээрээ сонсогч фэнүүдийнхээ сонорыг мялаагаад байгаа билээ. 

Тэрбээр “Маш гоё өглөө байна. Шинэ гаргасан уран бүтээлээ толилуулъя. Францаар “La Valse Des Neiges” буюу “Цасан вальс” нэртэй хөгжим маань клип болон бүтээд та бүхэнд минь хүрлээ. Удахгүй шинэ он гарлаа, шинэ бүхэнтэй золголоо. Бүгдээрээ эрүүл энх, саруул сайхан хуучин оноо үдэх гэж байна. Энэхүү зохиолоо одоогоос 10-аад жилийн өмнө Үндэсний их найрал хөгжимд зориулан найруулж бичиж удирдаач Буянбаатар ах маань удирдаж байлаа. Энэ удаад хөгжмөө симфони оркестрт зориулж бичээд өөрөө тоглоод найрал дуучидтай хамтран бүтээлээ. Монголын хамгийн алдартай хөгжимчид, уран бүтээлчидтэй хамтарсан. Дуу бичлэгийн инженер, Mixing, mastering Шинээ, Око хоёр маань гүйцэтгэсэн.

Монгол вальс, цасан вальсыг бичих болсон шалтгаан нь сэтгэл зүрхэнд минь гоё вальс л эгшиглээд байлаа. Энийгээ л нот болгон буулгаад хөгжим болголоо.

 

Одоо та бүхний сонсож байгаа энэ хэмнэл маш олон жил зүрх сэтгэлд минь эгшиглээд л байсан. Ж.Чулуун гуайн вальсаас хойш вальсын хөг ая гараагүй юм шиг санагдсан. Тиймээс шинэ уран бүтээл болох “Цасан вальс”-ийг монголчууд бүчээд аваасай, сэтгэл зүрхнээсээ сонсож баясаасай, бүжиглээсэй, даган дуулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Ялангуяа дунд нь эгшиглэж буй хэсгийг монголчууд маань дагаж дуулаасай. Шинэ оноо угтахдаа хундагаа тулгахдаа энэ хэсгийг түрэн дуулаарай. Энэ хэсэгт бол үг байхгүй. Зүгээр л амархан ая “аа аа аа” гэсэн авиагаар л дуулна. Яг энэ хэсэгт оргилуун дарс буудуулаад, бүгд даган дуулаад, цасан вальсын хэмнэлд бүжээрэй, та нартаа хайртай шүү” гэлээ.

 

730
Facebook X.com
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл
dboldbaatar88@gmail.com

Холбоотой мэдээ

Хайнань чөлөөт худалдааны боомт нээлттэй бодлогоо эрчимжүүлнэ

Хайнань чөлөөт худалдааны боомт (FTP) нь өндөр түвшний чөлөөт худалдааны боомтод нийцсэн бодлого, институцийн тогтолцоог үе шаттайгаар бүрдүүлж, нээлттэй бодлогоо…

2025.12.25
Мисс Д.Болормаа “King and Queen of the Pacific 2025” тэмцээний…
2025.12.21
Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘ROCKSTAR’ дуу
2025.12.18
Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч…
2025.11.06
Хүүхнүүдийн краш Seryoja “US” амьд тоглолтоо толилуулна
2025.10.29
Seen.mn — Харах өнцөг

Монголын мэдээллийн сайт. Өдөр тутмын мэдээ, мэдээлэл.

Холбоосууд
  • Нүүр
  • Бидний тухай
  • Холбоо барих
Ангилал
  • нийгэм
  • Онцлох
  • улс төр
  • энтертаймент
© 2026 seen.mn - Бүх эрх хуулиар хамгаалагдсан.