энтертаймент

Жүжигчин Б.Барслхагва “Токио Драма” кино наадмаас “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР”-ийн шагнал хүртжээ

Таны сэтгэгдэл

Фантастик продакшны  жүжигчин Б.Барслхагва Японы улсад болсон “Токио Драма” кино наадмаас VIVANT кинонд тоглосон дүрээрээ өрсөлдөж “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР”-ийн шагнал хүртжээ. 

Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдаж буй 117 дахь удаагийн “Tokyo drama academy awards” кино наадмаас Vivant” кино шилдэг киногоор шалгарсан бөгөөд тус кино нь нийт зургаан шагнал авчээ. Тэгвэл тус киноны эсрэг дүр буюу Чингис хэмээх цагдаагийн дүрийг бүтээсэн Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР”-ийн шагнал хүртсэн нь дээрх зургаан шагналын нэг юм.

740
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл