СТА, дуучин Т.Дэлгэрмөрөн “Үүрдээрээ” биe даасан эстрад дууны долоо дахь цомгоо гаргажээ. Тэрбээр шинэхэн цомгийнхоо нээлтийг өөрийн төрсөн өдрийн баяртайгаа хамтад нь урлагийн соёлын дотны найз нөхөд, ах, эгчтэйгээ тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
Түүний шинэхэн цомог нь 44 насны төрсөн өдрийнх нь босгонд мэндэлж, фэнүүдийнх нь гар дээр очиход бэлэн болсон юм. Энэхүү утга учрыг билэгдэн “Үүрдээрээ” цомгоо 44 мянган төгрөгөөр худалдаанд гаргажээ.
“Үүрдээрээ” цомгийг бүтээхэд олон хүний нөр их хөдөлмөр шингэсэн бүтээлүүд багтсан бөгөөд өнөөдрийн морин цагаас эхлэн зөвхөн 19001950-аар үнэгүй хүргэлттэй худалдаалж эхэлнэ.
“Цахим ертөнц хөгжиж буй орчин цагт цомог бол уран бүтээлч хүний нэрийн хуудас болсон болохоор эрхэм сонсогч танд үлдэх ганц хувь цомог нь таны цуглуулж буй сонирхолд эх нь болж хадгалагдах болно. Ийм учраас яараарай гэж байгаа юм” хэмээн Т.Дэлгэрмөрөн дуулгалаа.
Тун удахгүй шинэхэн клипүүдээ ар араас нь цацаж олон мянган фэнүүдээ баярлуулан шинэ оны гэнэтийн бэлэг барихаар зэхэж буй гэнэ. Одоогоор түүний “Өнчин охин” Хүний ээж УСК-ны дуу, “Гэртээ ирлээ”, “Өнөөдөр”…зэрэг гурван дуу олны хүртээл болоод байгаа билээ.
Сэтгэгдэлүүд