нийгэм

Олон нийтийн газар хувцсаа тайлж, орилсон О.Осоржамаад 25 хоног баривчлах шийтгэл оногдууллаа

Таны сэтгэгдэл
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас иргэн “О” нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэр явган хүний зам дээр согтуугаар өмсөж явсан хувцсаа тайлж, газарт шидэн, орилж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээж, албадлагын арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд хүргүүлж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зөрчлийн холбогдогч “О”-д 25 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.
Баянгол дүүргийн цагдаагийн газраас иргэн “”Н” нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт Toyota маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, хэл амаар доромжилж танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх 250.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
670
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл