спорт

Эерэг мэдээ: Азийн аварга Г.Баярхүүд Аэро Монголиа ХХК-иас 3 жилийн турш, жилд 2 удаа үнэ төлбөргүй зорчих эрхийг гардуулав

Таны сэтгэгдэл

 

Мэргэжлийн боксын Солонгосын аварга, WBA холбооны Азийн аварга, Олон Улсын хэмжээний мастер, Самсунг /Samsung/ клубын тамирчин Ганбаатарын Баярхүүд Аэро Монголиа ХХК-иас Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд 3 жилийн турш, жилд 2 удаа үнэ төлбөргүй зорчих эрхийг гардууллаа.

 

Тамирчинд багш дасгалжуулагчийн үүрэг нөлөө, гэр бүлийн тусламж дэмжлэг чухал байдаг учраас түүний багш эрхэм Жон Хүн Шинд нэг жилийн 50%-ийн хөнгөлт, гэр бүлд нь мөн 50%-ийн хөнгөлөлттэй үнээр зорчих эрхийг тус тус олголоо.

Хүндэт Г. Баярхүү танд Аэро Монголиа ХХК-ийн нийт хамт олны зүгээс амжилт хүсье хэмээв.

Тус хамт олны энэхүү бэлгэнд олон нийтийн зүгээс “Ирээдүйгээ бид дэмжиж байж илүү ихэээр гэрэлтэнэ. Тамирчиндаа амжилт хүсье. Аэро Монголиа ХХК-ийн хамт олонд баярлалаа” гэсэн сэтгэгдэл хөвөрсөөр байна. Уншигчдынхаа өмнөөс Аэро Монголиа ХХК-ийн талархаад илэрхийлээд, Г.Баярхүү тамирчиндаа их амжилтыг хүсье.

793
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл