нийгэм

Өдөртөө ялимгүй хур тунадастай, 3-5 градус дулаан /09*21/

Таны сэтгэгдэл

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир болон Завхан голын эхээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө  Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, бусад нутгаар  7-12 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан,  өдөртөө 5-10 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн,  өдөртөө 9-11 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар  түр зуур секундэд 18-20 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн,  өдөртөө бүх нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн цас, өдөртөө ялимгүй  хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

592
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл