спорт

Азийн шилдэг дугуйчин ОУХМ С.Жамбалжамц Burgos BH багтай гэрээ байгуулжээ

Таны сэтгэгдэл

 

Дугуйчин С.Жамбалжамц Испанийн мэргэжлийн дугуйн “Бургос Би Эйч” (Burgos BH) багтай гэрээ байгуулжээ. Ийнхүү тэрбээр  тус багийн 19 дэх гишүүн болж байгаа юм.

С.Жамбалжамц сүүлийн хоёр жилд Монгол Улсын шигшээ баг болон Тайландын “Теренгану” багт тогтмол өндөр амжилт үзүүлжээ. Тэр мэргэжлийн дугуйн “Уорлд тур” уралдаануудад шандас шөрмөсөө сорих анхны монгол дугуйчин боллоо.

Манай улс “Уорлд тур”-ын түүхэнд анхны тамирчнаа бүртгүүлсэн 88 дахь гишүүн болгосныг зарлаж байна. Ирэх улиралд замын дугуйн “World tour Pro” уралдаанд 63 орны дугуйчид шахуу хуваарьтай гараанд гарахаар баг бүртээ бэлтгэлээ базааж эхэлжээ.

Дашрамд дуулгахад, МДХолбооны 2022 оны зорилт: Монголын анхны Хагас Мэргэжлийн багийг байгуулах

2023 оны гол зорилт: Олимпийн эрх авах

2024 оны гол зорилт: Олимпод хамгийн дээд амжилтыг үзүүлэх

2025 оны гол зорилт: “Уорлд тур”-ын багт Монгол тамирчдыг оруулах

2026 оны гол зорилт: “Тур де Франц”-д оролцох байсан төлөвлөгөөг нь С.Жамбалжамц ийнхүү урагшуулж байгаа аж.

Мөн Дэлхийн дугуйн спортын бүхий л топ уралдааны амжилт чансааг мэдээлдэг https://www.procyclingstats.com/ сайт дээр Сайнбаярын Жамбалжамцыг өнөөдрийн хамгийн “Алдартай дугуйчин”-аар онцолсон байна.

726
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл