Яруу найрагч Найдансодын Энхбаатар “Адуутай Ангир намар” тоглолтоо хийхээр болсноо дуулгалаа. Тэрбээр”Айргаар цэнгэгчийн орон” найраглалаа саяхан дүрсжүүлж дууссан байна. Тус найраглал нь англи хэлнээ орчуулагдан гарчээ. Түүнийг “Адуутай намар”, “Айргаар цэнгэгчийн орон”, “Мандах ёстой юм”, “Ангир намар”, “Аавын тэнгэр”, “Итгэл юм шүү”, “Хол чиг ойрхон амраг”, “Бүсгүй чамдаа”, “Морин дэл дээр”, “Чамайгаа санахаар”, “Тийм яруухан”, “Бүсгүй намар”, “Монголын дуу”, “Ембүү цэнхэр хайрхан”, “Хайр минь хүлэг минь”, “Тэргүүн хамбын нутаг” зэрэг олон дуугаар нь дуунд дуртай монгол түмэн хэдийнээ мэддэг болсон билээ.
“Адуутай Ангир намар” тоглолоо арваннэгдүгээр сарын 02-нд Улаанбаатар Паласын концертын их танхимд толилуулах юм. Тус тоглолтод МУГЖ, АЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Э.Анхбаяр, МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Г.Эрдэнэцэцэг, МУГЖ Л.Болдбаатар, Соёлын тэргүүний ажилтан Р.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Л.Чулуунбаатар, Б.Тэгшжаргал, Б.Батсайхан, Г.Эрдэнэчимэг, Д.Намсрайноров, Г.Наранцэцэг, А.Хосбаяр, П.Идэржавхлан, Т.Болдоо, Б.Оюунбат, Т.Бадралмаа, Б.Буянжаргал, Б.Гончиг, Г.Урантунгалаг, Б.Долгормаа, А.Түмэн-Өлзий, Д.Дагвадорж, Л.Доржгочоо, Б.Байгалмаа, Ч.Баясгалан нар ая дуугаа өргөж, хүрэлцэн ирсэн түмэн олныхоо сонорыг мялаана.
“Адуутай Ангир намар” тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар Улаанбаатар хот дахь Төв аймгийн Бүрэн сумын нутгийн зөвлөл ажиллаж байна. Тоглолтын тасалбарыг UB Palace-н касснаас худалдан авах боломжтой бөгөөд 9414-3514 утсаар холбогдож хүргүүлэн аваарай.
Сэтгэгдэлүүд