улс төр

Их хурлын даргын “лүндэн” эргэлтийн салхи сэвэлзүүлнэ

0

 

Их хурлын дарга “за нөхөд өө, дүлий дүмбэ оргихоо зогсоож эсрэгээрээ нээлттэй, хурдтай, ил тод, ард түмэнтэйгээ ямагт хамт байдаг хүчтэй төрийг төлөвшүүлэхийг иргэд дуу нэгтгэн шаардаж байгаа” гээд түмний нүд, чих болохыг уриалаад авлаа.

Мөнхүү хуудуутай зүйл хийвэл тав алхахгүй баригддаг болсон. Худал хуурмаг, хулгай луйвар тав алхалгүй танигдаж илчлэгддэг хэмээгээд Засгийн газрын хүч хүрэхгүй байгааг тулж дэмнээд тодруулаад гаргаад ирнэ гэдгийг ч хатуухан зарлаад авлаа. Үүгээр ч зогсохгүй Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига хээл, хахуулийг ангийн нөхдийнх, хүний өөрийнх гэхгүйгээр ил тод зарлаж, хариуцлага тооцох болсноо хатуухан хэлээдэхэв.

Монголын ардчиллын тулгуур багана болсон Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, сонгуулийн шинэ тогтолцоо бүрдүүлсэн тиймээс иргэдийнхээ итгэлийг алдалгүй шинэ үзэл санаатайгаар үзэж тарж хуучны хаалттай, нууц ихтэй төрийг халж хаях лүндэнг буулгалаа.

Хурдацтай, ард түмэндээ ил тод байхгүй бол  УИХ шуурхай, мэдрэмжтэй ажиллаж, иргэдийн засаглах, мэдэх, хянах, хариуцлага тооцох, оролцооны эрхүүдийг баталгаажуулсан олон хууль тогтоомжийг баталсан нь эсрэгээрээ болж мэднэ Хянан шалгах түр хороо, Нийтийн сонсгол зэрэг ард түмний хяналт, оролцооны эрхийг энэ хуулиар баталгаажуулсанаа харуулж одоо ид мандаад буй нүүрсний хулгайн хэргийг ч зүгээр өнгөрөөхгүй Засгийн газартайгаа хүч хавсарч намнахаа ч хэлээд амжив.

Эдийн засгаа элгээрээ мөлхүүлчихдэг биш тэлүүлж буйгаа ч Эдийн засаг тэлж, экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрч, валютын нөөц 4.0 тэрбум долларыг давсан гээд бахархалтайгаар хэллээ. Нэг хүнд ногдох ДНБ 5000 ам долларт хүрсэн нь авлигатай хийж буй тэмцлийн нэг бодит үр дүнг үүнээс өөрөөр яаж харуулах билээ. Гацаа саадууд, бугшсан буруу бүхнийг оношлон зассанаар, тун ойрын жилүүдэд бид эдийн засгийн үсрэнгүй хөгжиж, ард түмэн бид гэрч нь болоход тун  л ойртож байна.

Ай даа, удахгүй шүүхтэй холбоотой дуулиан ч гарахаа болих бололтой. Шүүхийн тухай хуулийн зарим заалт, тухайлбал шүүх тогтолцооны гажуудлыг засах чиглэлээр хууль хэрэгжүүлэхгүй байгаа тайлбараа УИХ-д ирүүлэхийг ШЕЗ-ээс шаардахыг бодоход зүгээр ч суулгахгүй нь ээ.  УИХ Засгийн газартаа хүч нэмэн дуу нэгтэйгээр хамтрах нь ээ, Монголын нийгэмд нар гарч, эргэлтийн салхи сэвэлзэж эхэллээ.

Сайхан даа, иргэдийн оролцоо идэвхжиж, шүгэл үлээгчид олширч, нийгмээрээ буруу булхайгаа шүүн хэлэлцэж, худал хуурмагт орон зай үлдээлгүй шахан хавчигдсаар арчигдах цаг ирэх нь, Монголын минь хөгжил мандан бадрах нь гарцаагүй боллоо.

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу: Д.Сумъяабазар аваргын цайны цаг дуусах болоогүй юу? Болиулаач ээ!

Previous article

С.Жамъянсүрэн: Баруун солгойгүй нүдээд байвал удахгүй хуш модгүй болох магадлалтай

Next article

You may also like

Comments

Comments are closed.