Онцлох

Дуучин А.Хосбаярын “Богд хээрийн дуулал” тоглолт маргааш болно

Таны сэтгэгдэл

 

Соёлын тэргүүний ажилтан, Дуучин Алтангэрэлийн Хосбаярын “Гүйгүүл морь”, “Адуутай намар” ,”Бүжин бор” ,”Зоос бор”, “Богд дүнжингарав” зэрэг олон сайхан дуунуудыг фэнүүд нь шимтэн сонсдог билээ. Тэрбээр “Богд хээрийн дуулал” уран бүтээлийн тоглолтоо маргааш түмэн олондоо  UB PALACE -н концертын их танхимд толилуулах юм.

Тус тоглолт маргааш буюу есдүгээр сарын 27-ны 19:00 цагаас бөгөөд түүний фэнүүд нь сэтгэл огшин хүлээн суугаа гэнэ.

“Богд хээрийн дуулал” тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол групп ажиллажээ.  Дуучин А.Хосбаяр сүүлд Монгол төрийн наадмын 99, 100, 101 жилийн түрүү  Богд хээр азарганд зориулан бүтээсэн юм.

 

629
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл