Улаан бал нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу өөрийн цахим хуудастаа иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой өөрийн байр сууриа ийн бичжээ.

Дараа нь лайвдуулахаас айсандаа Мөнх-Эрдэнийг сулла! Хүний эрх! энэ тэр хахаж үхлээ шдээ та нар. Хууль зөрчих эрх хүнд байдаггүй юм аа.

Хэрэг хийсэн бол дээр дооргүй ялыг нь үүрүүлж суръя аа! Хулгайд том жижиг гэж байхгүй. Хулгай л бол хулгай. Мөрддөг шалгадаг газрууд нь мөрдөж шалгаад, шүүн дэнсэлдэг байгууллага нь шүүгээд хил давуулж хууль бус наймаа хийсэн, удаа дараа хүн гүтгэж доромжилсон олон хэрэг хийснийг нь нотлоод ялласан байхад ганц сонгуульд хэрэглэх гурван онооны төлөө алиагаа алдаад байгаа Ардчилсан нам ичээрэй.
Хууль хүн бүрт тэгш үйлчилдэг, иргэндээ тэгш боломж олгож, ижил тэнцүү хариуцлага үүрүүлдэг, хүний эрхийг дээдэлдэг хүнлэг, энэрэнгүй ардчилсан улс байгуулъя гэж зориогүй юм уу? Мөнх-Эрдэнийг сулла! гэж өлөнтөж байхын оронд Нүүрсний хулгайчдаа адилхан цээрлүүл гэж шаардаач. Хэнээсээ айгаад хэлээ хазаад байдаг юм бэ? #ТэгшЭрх